Friday, November 18, 2016


[Себу хотын аялал, амралтын газар болон ресторант  ]

Сайн байцгаана уу !
Өнөөдрийн миний танилцуулах газар бол Себу хотод алдартай Pink house буюу LA VIE PARISIENNE ресторант юм. 




LA VIE PARISIENNE нэр нь "Парисын амьдрал" гэсэн утгатай нэр боловч хэн ч асуусан мэдэхээр "Ягаан байшин" гэж нэрлэдэг.

Pink house гэж нэрлэх болсон шалтгаан нь дотоод засал чимэглэл нь өдөр шөнийн аль ч цагт харсан сакура цэцгийг санагдуулам тийм үзэсгэлэнтэй харагддаг тул хүмүүс Pink house гэж нэрлэдэг. 




Тэндхийн 1 давуу тал нь орчны хувьд маш тухтай.
Гадаах талбайд сууж амарч болохоор тухтай орчинг бүрдүүлж өгснөөрөө давуу тал юм. 

Мөн хамгийн таалагдсан зүйл нь маш романтик орчныг бүрдүүлж өгснөөрөө хүмүүсийг илүүтэй татдаг юм. 



Уг ресторант нь хэд хэдэн хэсгээс бүрддэг. 

Пуб, бакери, ресторант, кофе шоб болон пиццаны газар гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. 


Үүдээр ороход хамгийн түрүүнд таны анхаарлыг татах зүйл бол дарсны мухлаг байх болно.

Та эндээс хүссэн дарсаа сонгож болох бөгөөд төрөл бүрийн нарийн десерт болон чиз(cheese)
сонгож болно.


Гадаах талбайд суухдаа пицца ч захиалах боломжтой. 


Гадаах орчин нь яг л бяцхан зугааллага хийж байгаа юм шиг сэтгэгдэл туруулэх болно.








Хэрвээ та Себу хотод аялна гэж төлөвлөж байгаа бол энд нэг ирээд үзээрээ :P 

Та бүхэнд таалагдана гэж найдаж байна_ 

No comments:

Post a Comment